ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 4785-аар нэмэгджээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 4785-аар нэмэгджээ

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 4785-аар нэмэгдэж, бүх бүс нутагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 36793-т хүрээд байгаа тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 467 хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 3057 болсон бол 40 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 313 болжээ. 

Москва хотод 2649 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд тус хотод халдвар авсан нийт хүний тоо 20754 болжээ.  Шинээр илэрсэн тохиолдлууд Москва хотоос гадна ОХУ-ын 78 бүс нутагт бүртгэгджээ. Тухайлбал, Москва мужид 428 тохиолдол шинээр илэрсэн бол Санкт-Петербург хотод 139 тохиолдол илэрчээ. Харин ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад 9 тохиолдол шинээр илэрснээр, нийт тохиолдлын тоо 112 болж нэмэгдсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.