БНХАУ-д коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол бүртгэгдсэнгүй

БНХАУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин халдвар авсан хүний тоо 27-оор нэмэгдэж, 1058-д хүрчээ. Энэ тухай тус улсын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хороо мэдээлжээ.
Эх газрын Хятадад коронавирусний халдвар дэгдсэнээс хойших хугацаанд нийт өвчтөнүүдийн 93.1 хувь нь эдгэрчээ. Өнгөрсөн хоногт халдвар авсан 50 хүн эдгэрсэн байна. “COVID-19”-ийн статистик мэдээллийг дахин хянаж, тодруулсны дараа 2019 оны 12 дугаар сараас хойш халдвар авсан нийт хүний тоо 82.7 мянга давсан бол халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 4.6 мянга давжээ.
Сүүлийн үед БНХАУ-ын нутаг дэвсгэрүүдээс орон нутагт халдвар илэрсэн тохиолдол саарах болжээ. Тухайлбал өнгөрсөн хоногт орон нутагт нийт 10 тохиолдол илэрсэн байна. Халдвар авсан хүмүүсийн дийлэнх нь хилийн чанадаас иржээ. Хилийн чанадаас ирсэн коронавирусний халдвартай нийт 1566 тохиолдол Хятадад бүртгэгдсэнээс 709 хүн эдгэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.