М.Энхсайханыг 30 хоног ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО

М.Энхсайханыг 30 хоног ЦАГДАН ХОРИХООР БОЛЛОО

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл шүүх хурлыг хойшлуулж, М.Энхсайханыг 30 хоног цагдан хорихоор боллоо.

Сануулахад, Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.