Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна

Нийслэлийн захын хүнсний дэлгүүрүүдэд хугацаа дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, бүтээгдэхүүний хадгалалт хамгаалалтын горим алдагдсан, хугацаа дууссан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зөрчил дутагдлууд нийтлэг байгааг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээллээ.

ШӨХТГ-ын шуурхай ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, Улаан чулуутын орчмын зарим хүнсний дэлгүүрүүдэд хяналт шалгалт явуулсан байна.

Тус дүүргийн таван хүнсний дэлгүүр хяналт шалгалтад хамрагдсан бөгөөд тухайн дэлгүүрүүдэд худалдан борлуулж буй өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ, нөөц, хангамж болон нийлүүлэлт хэвийн явагдаж байжээ.

Харин хяналт, шалгалтын явцад хүүхдэд зориулсан чихэр, амттан зэрэг зарим бараа бүтээгдэхүүний хугацаа хэтэрсэн, гарал үүсэл тодорхойгүй зэрэг зөрчил дутагдлууд илэрснийг газар дээр нь арилгуулж, хэрэглэгчийн эрхийг хангаж ажиллах шаардлагыг тавьсан байна.

Иймээс иргэд та бүхэн худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацааг заавал шалгаж аваарай.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ШУУРХАЙ ШТАБ: Бусад улс орноос ирэх иргэдийг БНСУ-аас ирэх иргэдтэй нэг дор авчрахгүй 2020-04-23

О.Баасанхүү: Халдвар авсан иргэдийн нэрсийг мэдмээр байна 2020-04-23

Хүний аминд хүрч, хэргийн газраас зугтсан этгээдийг ШУУРХАЙ ИЛРҮҮЛЛЭЭ 2020-04-23

С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хэргийг шүүх ХҮЛЭЭЖ АВЛАА 2020-04-23

Трамп цагаачлалыг хэсэгчлэн ХОРИГЛОХ зарлигт гарын үсэг зуржээ 2020-04-23

Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдах зөрчил их байна 2020-04-23

Авто зогсоолуудын хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ 2020-04-23

Гадаадад эмчлүүлсэн монгол иргэдийн зардлын түүвэр судалгаанд оролцохыг урьж байна 2020-04-23

“Хүн аалз-3” киноны зураг авалт хойшлохгүй 2020-04-23

УИХ-ын дарга Г.Занданшатар Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо 2020-04-23

“КОВИД-19” болон спортын салбарын сэдэвт цахим бага хурал болно 2020-04-23