Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэнэ

Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэнэ

УОК-оос Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэхээр шийдвэрлэжээ. Энэ тухай УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр мэдээлэв.

Тэрбээр, “Уг тусгай нислэгээр зөвхөн транзит нислэг үйлдэж байгаа буюу бусад орноос БНСУ-аар дамжин эх орондоо ирж байгаа иргэдийг авах юм. Харин ирэх сарын 1-нд Сөүл, 2-нд Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэж, БНСУ, ХБНГУ-д амьдарч буй иргэдээ авна. Тусгай нислэгээр ирэх иргэдийн нэрсийн жагсаалтыг өнөөдөрт багтаан гаргахаар төлөвлөж байна” гэлээ.

Гадаадаас эх орондоо ирэх хүсэлтийг нийт 9000 гаруй иргэн гаргасан гэдгийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээллээ. Тухайлбал, АНУ, Австралиас 3000 гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргасан байна. Бусад иргэдийг үе шаттай авахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор дараагийн нислэгүүдийн тов тодорхой болоогүй гэдгийг дурдсан юм. Гадаадаас эх орондоо ирэх өргөдлийг УОК-т бус зөвхөн Шуурхай штабт илгээхийг мөн анхаарууллаа. Шуурхай штабын өргөдөл хүлээн авч, дүн шинжилгээ хийх ажлын баг цагдаа, тагнуулын байгууллагын хяналт дор ажиллаж байгаа аж.


Эх орондоо ирэх иргэдэд тавих шаардлагыг эндээс харна уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гадаадад эмчлүүлсэн монгол иргэдийн зардлын түүвэр судалгаанд оролцохыг урьж байна 2020-04-23

“Хүн аалз-3” киноны зураг авалт хойшлохгүй 2020-04-23

УИХ-ын дарга Г.Занданшатар Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын “COVID-19” виртуал хуралд оролцлоо 2020-04-23

“КОВИД-19” болон спортын салбарын сэдэвт цахим бага хурал болно 2020-04-23

ОХУ-ын их, дээд сургуулиудын хичээлийн шинэ жил 9 дүгээр сарын 1-нд эхэлнэ 2020-04-23

Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгийг энэ сарын 30-нд үйлдэнэ 2020-04-23

Ипотекийн зээлийг 6 сараар сунгана 2020-04-23

Шүүхийн тухай багц хуулийн төсөл өргөн мэдүүллээ 2020-04-23

“Их тойрог” төслийн дэд станцыг долоодугаар сарын 1-нд ашиглалтад оруулна 2020-04-23

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 710 405 болжээ 2020-04-23

Бие даан нэр дэвшигчид сонгуулийн мөрийн хөтөлбөрөө цахимаар илгээж болно 2020-04-23