Гурван нам, нэг эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт хүргүүллээ

Улс төрийн гурван нам, нэг эвсэл УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд өнөөдөр хүргүүллээ.
Тодруулбал, Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл, Ард түмний нам, Ардчилсан нам, Хөгжлийн Хөтөлбөр нам сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. СЕХ энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ гаргаж буй нам, эвслээс баримт бичгийг нь хүлээн авахдаа олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тодорхой хуваарь гаргасан бөгөөд нам, эвсэл тус бүрээс 2-оос илүүгүй төлөөлөгч ирж баримт бичгээ хүлээлгэн өгөх, асуумж бөглөх шаардлага тавьсан байна.
Ташрамд дурдахад, Эх орончдын нэгдсэн нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Их эв нам, Зон олны нам болон Дэлхийн монголчууд нам хүсэлтээ энэ сарын 22-нд хүргүүлсэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.