Есөн иргэн Монгол руу буцах хүсэлтээсээ татгалзжээ

Улсын онцгой комиссоос ирүүлсэн чиглэлийн дагуу тус Элчин сайдын яаманд өмнө бүртгүүлсэн өндөр настан, жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай болон бага насны хүүхэдтэй нийт 32 иргэний буцах хүсэлтийг Улсын онцгой комиссын Шуурхай штабад 2020 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хүргүүлээд байна.
Бүртгэлийг баталгаажуулах явцад дөрөвдүгээр сарын 22-ны өдөр есөн иргэн буцах хүсэлтээсээ татгалзаж, зургаан иргэн нэмж бүртгүүлсэн. Мөн бусад хүндэтгэх шалтгаантай яаралтай буцах 35 иргэний хүсэлтийг Шуурхай штабад уламжлаад байна.
Дээрх иргэд энэ удаагийн тусгай үүргийн нислэгт хамрагдах эсэх шийдвэрийг Улсын онцгой комисс эцэслэж ЭСЯ-нд ирүүлмэгц бид иргэн тус бүртэй холбогдож хариу мэдэгдэх болно.
Түүнчлэн, буцах хүсэлтэй иргэдийн оршин суугаа кантонд коронавируст халдварын шинжилгээ өгөх боломжтой эмнэлэгийн мэдээллийг иргэд Та бүхэнд хүргэж байна. Халдварын шинжилгээ 150-200 шв. франкын үнэтэй бөгөөд тухайн эмнэлэгийн байгууллагын ачааллаас шалтгаалж хариу 24-48 цагийн дотор гарах боломжтой гэж Женев дахь Монголын Элчин сайдын яамнаас мэдээллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.