Тариаланчдын анхааралд

Тариаланчдын анхааралд

Шинэ корановирусний халдвар нэмэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос нийслэлээс автомашины орох, гарах хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хязгаарлаад байна. Хаврын тариалалтад бэлтгэх зорилгоор нийслэл Улаанбаатар хотоос тариалан бүхий хөдөө орон нутагруу дээрх хугацаанаас өмнө гарах хүсэлтэй иргэн, аж ахуй нэгжүүд дараах материалыг бүрдүүлэн Нийслэлийн онцгой байдлын газарт хандана уу.

Үүнд:

  • Аж ахуй нэгж бол нийслэлээс гарах болсон шалтгааныг нарийн тайлбарласан албан бичиг
  • Иргэн бол өргөдөл
  • Жолоочийн жолооны болон иргэний үнэмлэх, хуулбарын хамт
  • Машины гэрчилгээ, хуулбарын хамт  
  • Замын хуудас
  • Ачаатай бол ачаа тээшний холбогдох бичиг баримт, хуулбарын хамт

Нийслэлийн онцгой байдлын газрын хаяг:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Хувьсгалчдын өргөн чөлөө /Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн баруун талд/

Нийслэлийн онцгой байдлын шуурхай штабын утас – 51 262985

Эх сурвалж: ХХААХҮЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.