Вьетнамд Монголын 14 иргэн гэмт хэрэгт холбогджээ

Вьетнамд Монголын 14 иргэн гэмт хэрэгт холбогджээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол, Вьетнамын гэрээг соёрхон батлах тухай хуулийг батлав.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 14 иргэн Вьетнам улсад гэмт хэрэгт холбогдсон бол манайд вьетнамын нэг иргэн ял эдэлж байна. Тиймээс гэмт этгээдийг харилцан шилжүүлэх, саатуулахтай холбоотой заалтыг хуулийн төсөлд нарийвчлан тусгажээ. Мөн шилжүүлэхээс татгалзах үндэслэл, баримт бичиг, шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэх журмыг нарийвчлан тодорхойлжээ. Хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж батлав.

Ташрамд дурдахад Монгол Улс 18 оронтой гэмт этгээд шилжүүлэх гэрээ байгуулаад байна.

Чуулганаар Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.