ШУУРХАЙ: Соёмбот ууланд гал гарч байна

ШУУРХАЙ: Соёмбот ууланд гал гарч байна

Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Богдхан уулсын Соёмбот толгойд гал гарч байна. Галын дуудлагыг 14:26 цагт авчээ. Одоогоор галыг унтраахаар гурван ангийн 16 албан хаагч ажиллаж байна.

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Галын унтраахаар гурван аврах ангийн алба хаагч нар ажиллаж байна. Дөрвөн авто машин техник хэрэгсэлтэй 16 алба хаагч ажиллаж байна. Галын шалтгаан тодорхойгүй, хэчнээн га газар галд өртөөд байгааг тогтоогоогүй байна" гэх мэдээллийг өглөө. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.