АНУ-ын банкууд дахь хадгаламжийн хэмжээ 1 их наяд ам.доллароор өсжээ

Цар тахлын үед АНУ-ын банкууд дахь хадгаламжийн нийт хэмжээ энэ оны эхний улиралд 1.04 их наяд ам.доллароор нэмэгджээ.
Америкийн хадгаламжийн даатгалын корпорацийн мэдэгдсэнээр, АНУ-ын санхүүгийн байгууллагууд дахь хадгаламжийн нийт хэмжээ өмнө нь нэг улиралд 313 тэрбум ам.доллароос хэтэрдэггүй байжээ. 2012 оны 4 дүгээр улиралд банкууд дахь хадгаламжийн хэмжээ 313 тэрбум ам.долларт хүрч, дээд амжилт тогтоож байсан аж. Энэ оны эхний улиралд цугларсан 1 их наяд ам.долларын хадгаламжаас 590 тэрбум ам.долларыг нь Америкийн хамгийн том дөрвөн банк болох “JPMorgan Chase”, “Bank of America”, “Wells Fargo”, “Citigroup” банкуудын хадгаламжийн данс хүлээн авчээ.
Хадгаламжийн мөнгөний дийлэнх нь 3 дугаар сард банкуудад оржээ. Энэ үед олон бизнес эрхлэгч коронавирусний цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал үүсэхээс өмнө их хэмжээний мөнгө хуримтлуулахыг эрмэлзэж байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.