Туркт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ

Туркт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо буурчээ

Туркт ням гарагт коронавирусний халдварын 2357 тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ. Тус улсад сүүлийн 20 хоногийн хугацаанд өдөрт хамгийн цөөн тохиолдол бүртгэгдэж буй нь энэ юм.

Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожагийн мэдээлснээр, сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 99 хүн нас барснаар нийт нас барсан хүний тоо 2805 болжээ. Тус улсад энэ сарын 26-ны байдлаар 110130 хүн халдвар авснаас 29140 хүн эдгэрчээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 30177 хүнд шинжилгээ хийснээр нийт шинжилгээнд хамруулсан хүний тоо 889742 болжээ.

БНХАУ-д өнгөрсөн 12 дугаар сард анх дэгдсэн “COVID-19” дэлхийн 200 гаруй улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр COVID-19” дэлхий даяар 2.9 гаруй хүнд халдварлаж, 200 мянга гаруй хүн нас барсан бол 853 мянга гаруй хүн эдгэрсэн байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.