Даавуун амны хаалт халдвараас хамгаалах чадвартайг тогтоожээ

АНУ-ын судлаачид гар хийцийн хөвөн даавуу болон торгон даавуун амны хаалт агаар дахь тоосонцроос 99 хувь хамгаалах чадвартайг тогтоожээ.
Энэ нь N95 амны хаалтаас дутуугүй шүүх үйлчилгээ үзүүлдэг байна. Иймд манай иргэд амны хаалт тогтмол зүүх, гар хийцийн амны хаалтыг угааж индүүдэж зүүх нь халдвараас найдвартай хамгаална гэдгийг судалгаагаар тогтоосон хэмээн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр дурдав.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.