БНХАУ-д коронавирусний халдварын 3 тохиолдол шинээр илэрчээ

БНХАУ-д коронавирусний халдварын 3 тохиолдол шинээр илэрчээ

Хятад улсад нэг өдрийн дотор коронавирусээр халдварласан 3 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 2 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн болохыг БНХАУ-ын Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн улсын хороо мэдэгджээ. 

Халдварын 3 дахь тохиолдол Хятадын зүүн хойд Хэйлунжян мужид илэрчээ. Үүнээс гадна коронавирусний халдварын сэжиг бүхий 5 тохиолдол бүртгэгдсэнээс 4 нь зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол байсан бол 1 нь Бээжин хотод илэрчээ.

Эх газрын Хятадад өнгөрсөн ням гарагт коронавирусний халдварын улмаас нас барсан нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.