Billboard: "The Hu" хамтлаг Австралид хөл хорионд оржээ

Дэлхий дахиныг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас рок хөгжмийн нэгэн шинэ үзэгдэл болсон "The HU" хамтлаг Австрали улсад гацжээ. Энэ нь дэлхий даяар нислэгүүд цуцлагдсанаас гадна Монгол Улс Австрали зэрэг тархалт өндөртэй улсуудаас нислэг хүлээн авахгүй байгаатай холбоотой ажээ.
Одоогоор тус хамтлаг Сидней хотын нутаг дэвсгэрт байгаа аж. Цар тахлын улмаас аялан тоглолт зохион байгуулах боломжгүй тул орлогын эх үүсвэрийн асуудал хүндээр тусаж байна.
"The HU" хамтлаг Австрали улсад гурван тоглолт хийгээд байх үед нь коронавирусний халдварын улмаас олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалсан юм. Тэд гуравдугаар сарын 16-нд Аделейд хотод 1000 гаруй хүнийг хамарсан, гуравдугаар сарын 17-нд Брисбан хотод 500 хүнийг хамарсан тоглолт зохион байгуулжээ.
Ийнхүү рок хөгжмийн шинэ үзэгдэл болсон "The HU" хамтлаг дэлхий дахиныг хамарсан аялан тоглолтдоо завсарлага авахад хүрлээ. Уг нь тэд Индонезийн Бали аралд орших нэгэн бичлэгийн студид хоёр дахь цомгоо бичүүлэхээр төлөвлөж байжээ.
Хамтлагийнхны зүгээс Монгол руу буцах хүсэлт гарган, холбогдох Элчин сайдын яамандаа хүргүүлээд байгаа аж.
Эх сурвалж: Billboard
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.