БНХАУ бизнесийн орчноо дэмжихээр бодлогын хүүгээ бууруулав

БНХАУ бизнесийн орчноо дэмжихээр бодлогын хүүгээ бууруулав

БНХАУ-ын төв банк цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг сааруулах үүднээс бодлогын хүүгээ 0,2 нэгж хувиар бууруулсан байна. Энэ нь Хятадын засгийн газрын зүгээс цар тахлын үед бизнесийн орчноо дэмжих зорилгоор хэрэгжүүлж байгаа бодлогын нэг хэсэг нь. Хятадын ардын банк энэ сарын зээлийн үндсэн хүүг 3,85 хувь байхаар зарласан. Энэ нь сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа зээлийн үндсэн хүүг бууруулсан алхам болсон.

Өнгөрсөн 7 хоногт гарсан тайлангаар Хятадын эдийн засаг энэ оны эхний улиралд 6,8 хувиар агшсан үзүүлэлттэй гарсан. Энэ нь Хятад улс 1992 онд эдийн засгийн тайлангаа ил зарладаг болсноос хойш анх удаа буурсан үзүүлэлт болсон. Хятадын төв банк эдийн засаг бууралттай ийм үед бодлогын хүүгээ бууруулах нь жижиг бизнесүүдэд санхүүгээ нэмэгдүүлэхэд нь илүү уян хатан орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.