Япон улс эдийн засгаа дэмжих багц хөтөлбөрөө 1,1 их наяд доллар болгон нэмнэ

Япон улсын засгийн газар цар тахлын эсрэг эдийн засгаа дэмжих багц хөтөлбөрөө 80 тэрбум доллараар нэмэгдүүлэхээр болж байна. Өмнө нь зарласан 108 наяд иен буюу 990 тэрбум долларын багц хөтөлбөрийг 117 их наяд иен буюу 1,1 их наяд америк доллар болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэжээ. Японы засгийн газар 1,1их наяд долларын дүнтэй онцгой байдлын үеийн эдийн засгийн энэхүү багцыг санхүүжүүлэхийн тулд 4-р сарын 1-нд эхэлсэн санхүүгийн жилд 230 тэрбум долларын дүнтэй төсвийн тодотголыг ойрын үед батлах юм байна.
Тус улсын засгийн газар иргэн бүртээ 100 мянган иен буюу 900 америк долларын мөнгөн тэтгэмж олгохоор шийдвэрлэсний дараа багц хөтөлбөрийнхөө санхүүжилтийг нэмэхээр болсон байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.