Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд Хөвсгөлийн уулсаар, 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 2-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно.
Салхи: Салхи 27, 30-нд нутгийн хойд хэсгээр, 28, 1-4-нд зарим газраар, 29-нд Алтайн уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ. Завхан голын эх, Тэс голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байх төлөвтэй.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.