Аргаль төллөж дуусчээ

Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас Увс нуур-Тэс голын сав газрын захиргаа, ДБХС-тай хамтран Сагил, Бөхмөрөн суманд энэ сарын 23-24-ний өдрүүдэд ажиллаад иржээ. Тэд тус сумдын хил орчмын аргаль хонины шилжилт хөдөлгөөнд ажиглалт хийснээс гадна хойд хил дагуух заставын дарга нарт аргаль хонины мэдээлэл цуглуулах арга зүйн сургалт, зааварчилгаа өгсөн байна. Хил орчмын аргаль хонинууд ямар нэгэн эрсдэлгүй байгаа бөгөөд одоогоор аргаль төллөж дуусчээ.
Увс аймгийн Сагил, Бөхмөрөн, Ховд, Давст, Тариалан суманд аргаль хонь олноор нутагладаг бөгөөд жилээс жилд тоо толгой нь өссөөр байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.