Их Британи халдварын тархалтын хамгийн эрсдэлтэй үеийг туулж байна

Бид коронавирусний халдварын тархалтын хамгийн эрсдэлтэй үеийг туулж байна гэж Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдээд, хөл хорионы үед тэсвэр тэвчээрээ алдахгүй байхыг иргэддээ уриалжээ.
Б.Жонсон эдгэрснээсээ хойш ард түмэндээ хандан анх удаа үг хэлж буй нь энэ юм. Ерөнхий сайд хөл хориог сулруулснаар халдварын тархалт дахин нэмэгдэхэд хүргэж болзошгүй тул ийм шийдвэрийг ойрын хугацаанд гаргахгүй гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч Үндэсний эрүүл мэндийн газрын хорт хавдрын эмчилгээ гэх мэт үйлчилгээг эхлүүлэх ажээ.
Түүнчлэн халдварын голомтон дээр ажиллаж байхдаа халдвар авсны улмаас нас барсан эмнэлгийн ажилтнуудын гэр бүлд 60 мянган фунт стерлингийн нөхөн төлбөр олгоно гэж
Их Британид халдвараар нас барсан хүний тоо 360-аар нэмэгдэж, нийт нас барсан хүний тоо 21092-т хүрчээ. Тус улсад Үндэсний эрүүл мэндийн газрын 82 ажилтан, 16 асрагч нас баржээ. Ташрамд дурдахад, Их Британид асрамжийн газарт болон гэртээ нас барсан хүмүүсийг албан ёсны тоонд оруулдаггүй юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.