ЗАСГИЙН ГАЗАР: Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэхийг шийднэ

ЗАСГИЙН ГАЗАР: Сургалтын төвүүдийн үйл ажиллагааг нээх эсэхийг шийднэ

Улсын Онцгой комиссын өнөөдрийн /2020.04.28/ хуралдаанаар цар тахлын үеийн хорио, цээрийн дэглэм болон цаг үеийн асуудалтай холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөөд байна. Хуралдааны эхэнд ирэх баасан /2020.05.01/ гарагт дуусгавар болох гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.

Тэгвэл үргэлжлүүлэн мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, хуралдаанаар сургалтын төвүүдийн үйл ажиллаагаг ирэх баасан гарагт буюу тавдугаар сарын 1-ний өдөр нээх эсэхийг шийднэ. Гэхдээ Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулах юм.

Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар сургалтын төвүүдийг нээх эсэх асуудалд судалгаа, тооцоо болон дүрэм, журмыг нь судлах үүрэг хүлээх юм. Түүнчлэн хэдэн хүнтэй байх, хэрхэн үе шаттай төвүүдийн үйл ажиллагааг нээх зэрэг эрсдэлийг тооцоолж байж шийдвэрийг баталгаажуулах аж. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш /2020.04.29/ Төрийн ордонд 08:00 цагт эхэлнэ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.