Энэтхэгт байгаа иргэд тусгай үүргийн ОНГОЦ ЯВУУЛАХ, хүсэлт хүргүүллээ

Энэтхэгт байгаа иргэд тусгай үүргийн ОНГОЦ ЯВУУЛАХ, хүсэлт хүргүүллээ

Бүгд Найрамдах Энэтхэг улсад байгаа монгол иргэдийн ар гэрийнхэн өнөөдөр /2020.04.27/ Монгол Улсын Засгийн газарт шаардлага хүргүүллээ.

Тэд энэтхэгээс эх орондоо ирэх хүсэлтэй 500 гаруй иргэн байгаа ба тус улсад коронавирусний халдварын нөхцөл байдал хүндэрч, хөл хорионд орсон иргэд хоол тэжээлийн дутагдалд орж байгаа гэсэн юм. Тиймээс энэтхэг рүү тусгай үүргийн онгоц явуулахыг засгийн газраас хүсэж байгаагаа уламжиллаа.

БНЭУ-д хөл хорионд орсон 500 гаруй иргэний 300 орчим нь тус улсад шашны сургуульд суралцаж буй ламхай хүүхдүүд гэх ба үлдсэн 200 гаруй иргэд нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар очсон, мөн оюутан сурагчид байгаа ажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.