Вакцин гараагүй тохиолдолд Олимпыг зохион байгуулахад хүндрэлтэй

Вакцин гараагүй тохиолдолд Олимпыг зохион байгуулахад хүндрэлтэй

Шинэ коронавирусний эсрэг үр дүнтэй вакциныг гарган аваагүй тохиолдолд Олимпын наадмыг ирэх онд зохион байгуулахад хүндрэл учирна гэж Японы Анагаах ухааны холбооны тэргүүн Ёшитакэ Ёкокүра өнөөдөр мэдэгдлээ.

“Би Олимпыг зохион байгуулахад хүндрэлтэй байх тухай ярьж байгаа болохоос Япон улс Олимпыг зохион байгуулах хэрэгтэй, хэрэггүй талаар яриагүй” гэж Ё.Ёкокүра хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна.

Мөн тэрбээр, Японд халдварын түвшин буурч байгаа эсэхийг нотлох хэмжээний өргөн цар хүрээг хамарсан шинжилгээг хийгээгүй байгааг онцлоод, илүү олон хүнийг шинжилгээнд хамруулахыг уриалжээ. Түүнчлэн эмнэлгүүдэд халдвар тархаж байгаа нь хамгаалалтын хувцас дутагдалтай байгаатай холбоотой гэж хэлжээ.

2020 оны Олимпын наадмыг зохион байгуулахад хэдийн 13 тэрбум ам.долларыг зориулсан Япон улсын хувьд уг арга хэмжээг нэг жилээр хойшлуулсан нь томоохон цохилт болсон юм

Дэлхий даяар халдвар авсан хүний тоо гурван сая давж, 200 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан вирусний эсрэг тэмцэл удаан хугацаанд үргэлжилж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж эхэлсэн байна.

Шинэ коронавирусээр халдварлахаас урьдчилан сэргийлэх вакцин, халдвар авсан хүмүүсийг эмчлэх эмийг гарган авахын төлөө дэлхийн олон орны судлаачид ажиллаж байгаа боловч шинэ бүтээлүүдээ үр дүнтэй хийгээд аюулгүй эсэхийг турших шаардлагатай учир дэлхий даяар түгээхэд олон сарын хугацаа зарцуулах төлөвтэй байгаа юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монгол Улсад коронавируст халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй 2020-04-28

Эх газрын Хятадад сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын зургаан шинэ тохиолдол илэрчээ. 2020-04-28

“АКСЕСС” тэтгэлэгт хөтөлбөрийн зар гарлаа 2020-04-28

Халдвар авсан хүний тоо 3 сая давлаа 2020.04.28. 2020-04-28

Хятадын интернет хэрэглэгчдийн тоо 900 сая давжээ 2020-04-28

Вакцин гараагүй тохиолдолд Олимпыг зохион байгуулахад хүндрэлтэй 2020-04-28

“COVID-19” халдвараас дэлхий нийт 11 дүгээр сард ангижрах тооцоо гаргажээ 2020-04-28

Маскаа зүүж идэвхтэй хөдөлгөөнтэй амьдарцгаая 2020-04-28

АН-аас Д.Мөнх-Эрдэнэ, М.Чимэддорж нарт сахилгын шийтгэл оноожээ 2020-04-28

Афганистаны эрх баригчид шоронд хоригдож буй 12 мянга гаруй хоригдлыг суллах шийдвэр гаргажээ. 2020-04-28

Архивын лавлагааг иргэдийн захиалгын дагуу сумын нийгмийн даатгалын байцаагчаар дамжуулан олгож байна 2020-04-28