“АКСЕСС” тэтгэлэгт хөтөлбөрийн зар гарлаа

Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас “Од Ур Чадвар” ТББ-тай хамтран 2020-2021 онд хэрэгжүүлэх англи хэлний “Аксесс” тэтгэлэгт хөтөлбөрт нийслэл хотын төвөөс алслагдсан ЕБС-ийн 8, 9 дүгээр ангид сурагчдыг тэтгэлэгээр суралцахыг урьж байна.
Гэхдээ тэдний гол шалгуур нь сурлага сайтай, англи хэлний анхан шатны мэдлэгтэй, орлого багатай өрхийн, шинийг эрэлхийлж бүтээлч арга барилд суралцах хүсэлтэй сурагчдыг сонгон шалгарулах юм байна.
Хөтөлбөрийн зорилго: “Хотын төвөөс алслагдсан ЕБС-ийн хичээл сурлагадаа сайн төдийгүй сурах өндөр эрмэлзэлтэй сурагчдыг Англи хэлний тэтгэлэгт хөтөлбөрт элсүүлэн суралцуулж, манлайлал болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэн, АНУ-ын түүх, АНУ-ын их дээд сургуулиудад суралцах олон боломжийг танилцуулж ирээдүйн өндөр мэдлэг боловсрол, ур чадвартай удирдагчдыг төрүүлэх”-д чиглэсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.