Москвад өдөр бүр 25 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийж байна

Москвад өдөр бүр 25 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийж байна

ОХУ-ын нийслэл хотод өдөр бүр 25 мянга гаруй хүнд коронавирусний шинжилгээ хийж байна гэж Москва хотын даргын цахим хуудсанд мэдээлжээ

Шинжилгээг амьсгалын замын цочмог халдварт өвчний шинж тэмдэгтэй, уушгины хатгалгаа туссан, мөн “COVID-19”-ийн халдвар авсан нь батлагдсан  өвчтөнүүдтэй хамт амьдардаг хүмүүст улсын болон хувийн лабораториудад хийж байгаа ажээ.

“Энэ долоо хоногоос эхлэн халдвартын бус эмнэлгүүдийн бүх өвчтөнд шинжилгээ хийнэ. Эмнэлгийн болон нийгмийн ажилтнууд, цагдаа нар, мөн орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтнууд зэрэг ажил дээрээ олон хүнтэй харьцдаг хүмүүст онцгой анхаарал хандуулна” гэж мэдээлэлд тэмдэглэсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.