НҮБ Афганистаны сөргөлдөгч талуудад түр эвлэрэхийг уриалжээ

НҮБ Афганистаны сөргөлдөгч талуудад түр эвлэрэхийг уриалжээ

НҮБ-ын Афганистан дахь тусламжийн газар коронавирусний халдвар тархсан энэ үед эмнэлгийн ажилтнуудыг хамгаалж, эмнэлгийн байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд түр эвлэрэхийг Афганистаны сөргөлдөгч талуудад уриалжээ.

АНУ болон “Талибан” хөдөлгөөн өнгөрсөн хоёрдугаар сард найрамдлын гэрээ байгуулсныг үл харгалзан Афганистаны Засгийн газрын цэргүүд болон “Талибан” хөдөлгөөний босогчид хоорондын тэмцэл үргэлжилсээр байна гэж НҮБ-ын Афганистан дахь тусламжийн газраас даваа гарагт гаргасан тайланд дурдсан байна.

Афганистанд мөргөлдөөний улмаас эмч нар, эмнэлгийн ажилтнууд, эмнэлгүүд хохирол амсаж байна гэж дээрх тайланд тэмдэглэжээ. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд “Талибан”-ы босогчид зүүн нутгийн Кунар мужид эмнэлгийн таван ажилтныг жолоочийнх нь хамт барьцаалжээ. Үүнээс хоёр хоногийн дараа хойд нутгийн Тахар мужид болсон мөргөлдөөний улмаас эмнэлгийн барилга сүйджээ.

Афганистанд даваа гаргийн байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 1700 давж, 30 гаруй хүн нас барсан байна. НҮБ-ын мэргэжилтнүүд тус улсын эрүүл мэндийн тогтолцоо сул байгаа хийгээд оношлуурын нөөц дутмаг байгаад санаа зовниж байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.