Пентагон "харь гаргийн таваг" бүхий дүрс бичлэгийг нийтэлжээ

Пентагон "харь гаргийн таваг" бүхий дүрс бичлэгийг нийтэлжээ

АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний /ТЦХ/ нисэгч нарын авсан "үл мэдэгдэх үзэгдэл" бүхий дүрс бичлэгүүдийг Пентагон даваа гарагт албан ёсоор нийтэлжээ.

АНУ-ын цэргийн байгууллагын мэдээлснээр, гурван дүрс бичлэгийн нэгийг нь 2004 оны 11 дүгээр сард, хоёрыг нь 2015 оны нэгдүгээр сард хийсэн байна. 2007, 2017 онд Америкийн хэвлэлүүд бичлэгүүдийг Пентагоны зөвшөөрөлгүйгээр нийтэлсэн боловч хуурамч биш гэдгийг нь ТЦХ хүлээн зөвшөөрч байжээ.

Эхний бичлэгийг Номхон далайн бүсэд сургуулилалтын нислэг үйлдэж байсан хоёр нисэгч АНУ-ын ТЦХ-ий байлдааны хөлөг онгоцуудынх нь нэгийг хэдэн долоо хоногийн турш ажигласан үл мэдэгдэх онгоцны талаарх мэдээллийг шалгах даалгаврыг гүйцэтгэж байхдаа авсан байна. Зааж өгсөн цэг дээр нисэгчид 15 метрийн урттай “гонзгой объект” байхыг илрүүлсэн бөгөөд уснаас 20 метр өндөрт нисэж байжээ. Нисэх онгоц ойртоход уг объект өндрөө авч, маш хурдан алга болсон байна. “Би хэзээ ч тийм хурдан хурдаа авч байгааг огт харж байгаагүй” гэж нисэгчдийн нэг хожим нь ярьжээ.

Дүрс бичлэгүүд хуурамч биш гэдгийг Пентагоны төлөөлөгч баталсан боловч нисэгчдийн илрүүлсэн объектуудыг “үл мэдэгдэх” гэж тооцсон хэвээр байгаа бөгөөд харь гаргийн нисдэг таваг гэж хүлээн зөвшөөрөхийг яарахгүй байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.