Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ маргааш шүүнэ

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ маргааш шүүнэ

Малайзын цагдаа нар тус улсад амьдардаг хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 10-нд гарч, хүчирхийлэл үйлдсэн цагдааг баривчилсан байдаг. 

Улмаар 20 болон 33 настай хохирогчдыг хамгаалалтад авч, хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн тухай Дүүргийн цагдаагийн газрын дарга Ник Езани Мохд Файсал мэдэгдээд, хууль сахиулагч хүн ийм хэрэг үйлдсэнд харамсаж буйгаа илэрхийлж байсан юм. Түүний хэлснээр, хохирогчид англи, малай хэлээр ярьдаггүй учир тэдний найз болох Монголын харьяат тусалсан байна. Монголын хоёр эмэгтэйг өнгөрсөн баасан гарагийн шөнө  замын шалган нэвтрүүлэх цэг дээр хүчин төгөлдөр баримт бичиг байгаагүй тул шалган нэвтрүүлэх постын байцаагч саатуулсан бөгөөд тэднийг зочид буудалд авчирч хүчиндсэн байна.

Тэгвэл энэ хэргийг шалгаж дуусаад, хүчирхийлэл үйлдсэн гэх цагдааг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс түүнийг  албан тушаалаа урвуулан ашигласан,  хүнийг худалдаалах гэмт хэрэг үйлдсэн гэдэг үндэслэлээр шүүхээр болжээ. Хурал маргааш болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.