Нийслэлийн ногоон бүсэд эргүүл ажиллаж байна

Нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагч, гэрээт эргүүлүүд Нийслэлийн Байгаль орчны газар, НОБГ, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн Цагдаагийн албаны бүрэлдэхүүн бүхий багтай хамтран өдөр бүр эргүүлээр ажиллаж байна.
Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлж, ногоон бүсийн айл өрхүүдээр түймрийн баталгаа биечлэн гаргуулж байгаа хэдий ч гагнуур хийх, өнжмөл өвс шатаах, үнс нурмаа ил задгай хаяснаас үүдэн ахуйн түймэр буурахгүй, улмаар ойн түймэр болон өргөжих эрсдэлтэй байгаа юм
Иймд өнжмөл өвс, хог шатаахгүй, гагнуур хийхгүй, ил задгай гал түлэхгүй, ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, ойн баялаг түүж бэлтгэхгүй байх нь таныг болон бусдыг түймрийн эрсдэлээс хамгаалахыг Нийслэлийн Байгаль орчны газраас иргэдэд зөвлөж байна.
Мөн тамхины ишээ бүрэн гүйцэд унтрааж, шашны аливаа зан үйл хийхдээ ил гал гаргахгүй, арц хүж, зул, лаа зэргийг асааж орхихгүй байх, цахилгааны утасны бүрэн бүтэн байдлыг мэргэжлийн байгууллагаар шалгуулж, аюулгүй байдлаа хангах, түймэр гарсан тохиолдолд иргэний үүргээ биелүүлж гал унтраахад дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.