Чикаго хотод морин тэрэгний үйлчилгээг хориглоно

Чикаго хотод морин тэрэгний үйлчилгээг хориглоно

АНУ-ын Чикаго хотын зөвлөл 2021 оноос эхлэн морин тэрэгний үйлчилгээг хориглох шийдвэр гаргажээ гэж “Lonely Planet“ мэдээлжээ.

Морин тэрэгний үйлчилгээ эрхлэгчдэд 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ лиценз олгохгүй бөгөөд өдгөө хүчин төгөлдөр зөвшөөрлийг сунгахгүй юм байна. Чикаго хотод морин тэрэгний үйлчилгээ эрхлэгчдийн тоо жилээс жилд буурчээ. Өдгөө нийт арван лиценз олгоод байгаа бөгөөд жилийн төлбөр нь 500 ам.доллар байдаг аж.

Амьтны эрхийг хамгаалагчид энэ төрлийн үйлчилгээ нь адуунд хэрцгий хандаж буй нь илэрхийлэл гэж үздэг байна. Адууг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хүнд сүйх чирүүлэх, байнга хатуу гадаргуугаар явуулах зэргээр эрхийг нь зөрчиж байна гэж тэд үздэг.

Чикаго хотоос гадна Монреал, Солт Лэйк Сити, Ки Уэст /Флорида муж/, Камден /Нью Жерси муж/, Билокси /Миссисипи муж/ зэрэг хотуудад морин тэрэг ашиглахыг хоригложээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Чуулганаар Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх хуулийн төслийг хэлэлцэнэ 2020-04-29

АНУ-д халдвараар нас барсан хүний тоо Вьетнамын дайнд амь үрэгдсэн цэргүүдийн тоог давлаа 2020-04-29

Чингис хотын автозамын ажил 85 хувьтай байна 2020-04-29

ОХУ-ын Ерөнхийлөгч ажлын бус өдрүүдийг сунгалаа 2020-04-29

ЗАСГИЙН ГАЗАР: Эмч, эмнэлгийн ажилтуудад цалингийн 30 хувийн нэмэгдэл олгохоор боллоо 2020-04-29

Чикаго хотод морин тэрэгний үйлчилгээг хориглоно 2020-04-29

ОХУ-ын Төв банк жижиг, дунд бизнесүүдийг хүүгүй зээлээр дэмжинэ 2020-04-29

Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Зөвлөмж хүргүүллээ 2020-04-29

“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна 2020-04-29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сирийн Африн хотод террорист халдлага болсны дараа гал зогсоохыг уриаллаа. 2020-04-29

Коронавируст халдвар "COVID-19"-өөс сэргийлэхийг ачаа тээврийн жолооч нарт анхааруулж байна. 2020-04-29