АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сирийн Африн хотод террорист халдлага болсны дараа гал зогсоохыг уриаллаа.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сирийн Африн хотод террорист халдлага болсны дараа гал зогсоохыг уриаллаа. Тэрбээр энэ талаараа “Twitter” хуудсандаа бичсэн байна.
Африн хотод болсон харгис халдлагын дараа АНУ дахин Сирид бүх газар гал зогсоохыг дахин дэмжиж, уриалж байгааг Америкийн Төрийн нарийн бичгийн дарга мэдэгджээ.
“РИА Новости” агентлагийн мэдээлж байгаагаар Туркийн Батлан хамгаалах яам Африны төвд түлшний сав ачсан минатай ачааны машин дэлбэрч, 40 хүн амиа алдсаны 11 нь хүүхэд байсан талаар мэдэгджээ.
Сирийн баруун хойд хэсэгт болсон энэхүү террорист халдлагын улмаас багадаа л гэхэд 47 хүн шархадсан байна. Халдлагын цаана Сирийн курд дайчид байгаа гэх хардлага бий гэнэ.
Сирид үүний өмнө Туркийн хоёр цэрэг амиа алджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.