Канадад үерийн улмаас 12 мянга орчим хүн орон гэрээ орхижээ

Канадад үерийн улмаас 12 мянга орчим хүн орон гэрээ орхижээ

Канадын Альберта мужийн Форт-Макмюррей хотод үер болсны улмаас 12 мянга орчим хүн орон гэрээ орхихоос аргагүйд хүрчээ.

CBC телевизээр мэдээлснээр, хотын дундуур урсдаг Атабаска, Клируотер голуудын усны түвшин ням гарагт нэмэгдэж эргээсээ хальсан байна. Даваа гарагт Форт-Макмюррей хотод 200 гаруй аврах ажиллагаа явуулсан гэж мужийн Онцгой байдлыг газрын дарга Скотт Дэвис мэдэгджээ. “Миний мэдэж байгаагаар, энэ бол сүүлийн 100 жилийн хугацаанд бүс нутагт болсон хамгийн хүчтэй үер юм ” гэж тэрбээр онцлон хэлсэн байна.

Форт-Макмюррей хот нь 66500 орчим хүн амтай байна. 2016 онд тус хотод ой хээрийн томоохон түймэр гарч, эрх баригчид хүн амыг нүүлгэн шилжүүлэх томоохон ажиллагаа явуулж байжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Монголчууд хамтдаа хүчтэй” уриатай хүмүүнлэгийн аяныг өрнүүлж байна 2020-04-29

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сирийн Африн хотод террорист халдлага болсны дараа гал зогсоохыг уриаллаа. 2020-04-29

Коронавируст халдвар "COVID-19"-өөс сэргийлэхийг ачаа тээврийн жолооч нарт анхааруулж байна. 2020-04-29

Шувууны өндөг авах гэж байгаад хавцлаас унаж, нас баржээ 2020-04-29

ХХААХҮ-ийн Сайдын зөвлөлийн ээлжит хурал боллоо 2020-04-29

Канадад үерийн улмаас 12 мянга орчим хүн орон гэрээ орхижээ 2020-04-29

БНХАУ-аас Замын-Үүдэд суух Ерөнхий консул Ли Яньжюньд экзекватур гардуулав 2020-04-29

Mэй Жэмисон (Mae Jemison) гэх энэ хатагтай сансарт анхлан ниссэн африк гаралтай эмэгтэй. 2020-04-29

Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчил илэрчээ 2020-04-29

Энэ сарын 29-нд /УБ цагаар 17.56/ 1.8-4 км диаметртэй жижиг гараг Дэлхийтэй хамгийн ойр зайд өнгөрнө 2020-04-29

Б.Ууганбаяр: “The Hu” хамтлагийг авчирна гэж амлаж чадахгүй 2020-04-29