“БРИКС” цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

“БРИКС” цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

“БРИКС”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар мягмар гаргийн орой цахимаар хуралдаж, коронавирусний цар тахалтай тэмцэх чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын даргалсан уулзалтад БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, Бразилын Гадаад хэргийн сайд Эрнесто Араужо, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд С. Жайшанкар, Өмнөд Африкийн Олон улсын харилцаа, хамтын ажиллагааны сайд Наледи Пандор нар оролцжээ.

Уулзалтын үеэр Ван И, “COVID-19” дэлхий дахины амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учруулж буй энэ үед хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ. Мөн тэрбээр, БНХАУ “БРИКС”-ийн орнуудтай туршлагаa хуваалцахад бэлэн байгааг илэрхийлээд, харилцан хүндэтгэх зарчимд тулгуурлан эм, вакцины судалгааг хамтран явуулах хүсэлтэй байна гэж мэдэгджээ.  

Гадаад хэргийн сайд нар уулзалтын үеэр олон талт зарчмуудыг хамгаалах, “COVID-19”-ийн эсрэг тэмцэх, “БРИКС”-ийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал бодлоо солилцжээ. Мөн талууд туршлага, мэдээллээ хуваалцах, эм, вакцин гарган авах, олон нийтийн эрүүл мэндийн аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах, цар тахлын үр дагаврыг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.