Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид, эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох тухай журмуудад нэмэлт өөрчлөлт орууллаа.

Ингэснээр төрийн албаны тухай хууль, түүнийг дагалдан гарсан журмууд хэрэгжих явцад орхигдоод байсан эрүүл мэнд, төрийн үйлчилгээний салбарын зарим мэргэшлийн ажилчид, тэтгэвэрт гарч буй өндөр настнуудын ажилласан жил, мэргэшлийн зэргийн, хөдөлмөрийн хүнд нөхцлийн зэрэг нэмэгдлүүд энэ жилээс олгогддог болох боломж бүрдлээ.

Тодруулбал төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгохдоо 1990-1995 онд ажилласнаар тооцож өгсөн баталгаажилтын хуудас, цэргийн алба хаасан хугацаа зэргийг ажилласан жил дээр нь сар жилээр нь нарийн тооцож нэмэн, нэмэгдлийг бодож олгодог болж байна. Мөн эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчдаас сүрьеэ өвчтөнтэй байнга харьцаж ажилладаг, тусламж үйлчилгээ үзүүлдэг, сүрьеэгийн амбулаторийн ажилчид болон эм зүйч, ариутгагчдад хөдөлмөрийн нөхцөлийн нэмэгдэл олгогхоор болж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“БРИКС” цар тахалтай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2020-04-29

Италид коронавирусний халдвар авсан хүний тоо 200 мянга, нас барсан хүний тоо 27 мянга давлаа 2020-04-29

Жаст-ын Ш.Батхүүгийн 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ 2020-04-29

Н.Номтойбаярт холбогдох хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ 2020-04-29

Дархан-Шарын голын авто замын асфальт бетон хучилтыг эхлүүллээ 2020-04-29

Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов 2020-04-29

Зарим элчин сайдыг томилох асуудлаар саналаа нэгтгэв 2020-04-29

УИХ-ын дарга тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав 2020-04-29

УИХ-ын сонгуульд 11 сэтгүүлч нэр дэвшихээр болжээ 2020-04-29

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг чөлөөллөө 2020-04-29

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хүсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав 2020-04-29