Зарим элчин сайдыг томилох асуудлаар саналаа нэгтгэв

Зарим элчин сайдыг томилох асуудлаар саналаа нэгтгэв

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нараас өргөн мэдүүлсэн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг батлав.

Хуулийн төсөлд өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Засгийн газар, Улсын онцгой комисс болон бусад байгууллагын шийдвэрлэх асуудал, чиг үүрэг, тэдгээрийн харилцан ажиллагааг зохицуулжээ. Тухайлбал, СОVID-19 цар тахлын үед Засгийн газраас хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаар тогтоох зэрэг шаардлагатай арга хэмжээг авч, тэдгээрт мөрдөх дэглэм, журам, зааврыг батлах эрх олгох зохицуулалтыг тусгажээ. Мөн СОVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар төрийн байгууллага, албан тушаалтан нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд нийцүулэн хуульд заасан үндэслэл, журмын дагуу зөвхөн нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилгод хүрэхэд зайлшгүй арга хэмжээ авах, түүнчлэн гаргах аливаа шийдвэр нь эрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх туйлын эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхахгүй байх шаардлагыг хангахтай холбоотой зохицуулалтуудыг тусгасан.

Түүнчлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг, хориглох зүйл тодорхой тусгасан байна. Тодруулбал, татан авалт, тусгаарлалт, эмчилгээ, үйлчилгээ, ариутгал, халдваргүйтгэл зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх асуудлыг хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзжээ. Үүний зэрэгцээ бусад зохицуулалтын хүрээнд хандив, эд хөрөнгийн дайчилгаа, түүний нөхөн олговор зэрэгтэй холбогдсон харилцааг хуульчлахаар боловсруулсныг танилцуулгад дурджээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Ийнхүү уг хуулийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 97.8 хувийн саналаар батлав. Хуулийг эндээс үзнэ үү.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Италид коронавирусний халдвар авсан хүний тоо 200 мянга, нас барсан хүний тоо 27 мянга давлаа 2020-04-29

Жаст-ын Ш.Батхүүгийн 97.6 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ 2020-04-29

Н.Номтойбаярт холбогдох хэргийг ПРОКУРОРТ шилжүүлжээ 2020-04-29

Дархан-Шарын голын авто замын асфальт бетон хучилтыг эхлүүллээ 2020-04-29

Үйлчилгээний ажилчдын цалин хөлс, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг шинэчлэн тогтоов 2020-04-29

Зарим элчин сайдыг томилох асуудлаар саналаа нэгтгэв 2020-04-29

УИХ-ын дарга тогтворгүй байгаа эдийн засагт доргио үүсгэж, жагсаал цуглаан хийхгүй байхыг уриалав 2020-04-29

УИХ-ын сонгуульд 11 сэтгүүлч нэр дэвшихээр болжээ 2020-04-29

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэнг чөлөөллөө 2020-04-29

Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хүсний бүтээгдэхүүний жагсаалтыг батлав 2020-04-29

Дадлага сургуулийн талаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өглөө 2020-04-29