Ирэх 50 жилд Арктикийн мөснөөс юу ч үлдэхгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.

Ирэх 50 жилд Арктикийн мөснөөс юу ч үлдэхгүй хэмээн эрдэмтэд үзэж байна.
Умард мөсөн далай 2050 он гэхэд бүрмөсөн хайлж дуусах тооцоог ХБНГУ, АНУ, Франц зэрэг улсын эрдэмтдийн хамтарсан судалгааны тайланд анхаарууллаа. Уг тайланг Америкийн геофизикийн холбооны эрдэм шинжилгээний номын сангаас хэвлэн нийтэлсэн байна. Эрдэмтэд арктикийн бүс дэх дэлхийн дулаарлын нөлөөг нарийвчлан судалж үзжээ. 1979 оноос хойш үргэлжилж буй хиймэл дагуулын ажиглалтад үндэслэж мөсний нөхцөл байдлыг компьютер загварчлалд оруулж олон хувилбараар тооцож үзжээ. Арктикийн бүс 30 жилийн дараа бүрмөсөн хайлах дүн гарсан ба дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтын дүнд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлыг эрс буурууллах боломжтой ч мөс хайлах явц удаашрахаас цаашгүй юм гэлээ. Ирэх 50 жилд Арктикийн мөснөөс юу ч үлдэхгүй хэмээн эрдэмтэд үзэж байна. Далайн мөс нь дэлхийн уур амьсгалын тогтолцоонд чухал үүрэг гүйцэтгэж, нарны гэрлийг ойлгон, Арктикийн бүсийг хөргөж байдаг байна. Далайн хав, цагаан баавгай зэрэг амьтдын амьдрах орчин нь болдог учир мөс хайлбал тэдгээр амьтад мөн устах аюулыг дагуулж байна гэж үзжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.