ОХУ-д коронавирусийг монгол ардын аргаар эмчлэх санал гаргалаа

Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалт манай хойд хөрш ОХУ-д эрчимтэй нэмэгдэж байна.
Якутын депутат Федот Тумусов Төрийн Думын Эрүүл мэндийн хорооны хуралдаан дээр коронавирусийг монгол, түвд ардын эмчилгээгээр эмчлэх санал гаргалаа.
Федот Тумусов “Би ардын уламжлалт эмчилгээний арга хэрэглэхийг зөвлөсөн. Хятад зэрэг зарим оронд энэ аргаар коронавирусний халдвартай хүмүүсийг амжилттай эмчилсэн. Би өчигдөр ардын эмнэлгийн мэргэжилтнүүдтэй видео хурал хийлээ. Тэд гадаадын мэргэжил нэгт нөхөдтэйгөө байнга холбоотой байгаа. Хятадын халдвартай өвчтөнүүдийн 85 хувь нь ардын аргаар эдгэрсэн гэсэн. Монгол, Түвдэд коронавирусний халдвар авсан хүний тоо маш бага байна. Тэднээс арга барилыг нь суралцъя” гэж бичжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.