Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг 6 Эмийн сангаар тогтмол олгоно

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг 6 Эмийн сангаар тогтмол олгоно

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг 6 Эмийн сангаар иргэдэд тогтмол тасралтгүй олгоно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас "COVID-19" цар тахлын онцгой байдлын үед иргэдийг удаан хугацааны туршид хэрэглэдэг зарим эмээр тогтмол тасралтгүй хангах зорилгоор эдгээр эмийг борлуулах хүчин чадал бүхий Эмийн санг сонгон шалгаруулах ажлыг зохион байгууллаа.

Сонгон шалгаруулалтад нийт 13 аж ахуйн нэгжийн 22 эмийн сан оролцсоноос даатгуулагчдад үйлчлэх хүрээ, байршлыг харгалзан дараах 4 аж ахуйн нэгжийн нийт 6 эмийн санг шалгаруулж даатгалын гэрээ байгууллаа. Үүнд:

1. Чингэлтэй дүүрэг МИЭК – Чингэлтэй эмийн сан
2. Сүхбаатар дүүрэг МИЭК – Төв эмийн сан
3. Сүхбаатар дүүрэг Азифарм – Сүхбаатар эмийн сан
4. Сүхбаатар дүүрэг Анхны нахиа эмийн сан
5. Баянгол дүүрэг Гашуунбулаг эмийн сан
6. Баянзүрх дүүрэг Гашуунбулаг фарм эмийн сан

Эдгээр эмийн сангаас иргэд эмчийн жорын дагуу эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр уналт, таталтын эсрэг, бамбай булчирхайн даавар, түүний эсрэг эм, салга өвчнийг эмчлэх, нүдний чинэрээ эмчлэх зэрэг удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмээ авах боломжтой болно.
Тус эмийн сангууд иргэдэд хэрэгцээт 40 гаруй худалдааны нэршил бүхий эмээр энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхлэх юм.

Эх сурвалж: ЭМДЕГ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ-д коронавирусийг монгол ардын аргаар эмчлэх санал гаргалаа 2020-04-30

М.Помпео: Ким Жөн Ун ойрын үед харагдаагүй 2020-04-30

Б.Жонсон, түүний сүйт бүсгүй нар хүүтэй боллоо 2020-04-30

4, 9-өөр төгссөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн татвараа төлөх хугацаа дуусахад 1 өдөр үлдлээ 2020-04-30

Ажилгүй болсон иргэд ажлын багаж, хэрэгслээ төв талбай дээр “ЖАГСААНА" 2020-04-30

Удаан хугацааны туршид хэрэглэх шаардлагатай эмийг 6 Эмийн сангаар тогтмол олгоно 2020-04-30

Путин ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Дмитрий Миндиашвилид ОХУ-ын Хөдөлмөрийн Баатар цол олголоо. 2020-04-30

АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ 0-0.25 хувийн түвшинд хэвээр үлдээлээ 2020-04-30

Загасчлахаар яваад, сураггүй болсон иргэнийг эрэн хайж байна 2020-04-30

Өчигдөр гурван боомтоор 458 машин нүүрс экспортолжээ 2020-04-30

Испанийн сургуулиуд танхимын сургалтаа есдүгээр сараас эхлүүлнэ 2020-04-30