Ерөнхийлөгч Путин цахим хурлын үеэр хөл хориог сунгаж байгааг дуулгасан юм

Испани болон Итали тэргүүтэй Европын орнууд коронавирусний тархалтын оргил үеийг даван туулж, хөл хориогоо сулруулах алхмыг авч эхлээд байгаа таатай мэдээллийг олон улсын хэвлэл дамжуулж байна. Харин манай хойд хөрш, ОХУ-д үйл явдал эсрэгээрээ өрнөж байгаа юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын сайд нар болон бүс нутгийн удирдагчидтай видео хурлыг хийлээ. Энэ цахим хурлын үеэр тэрээр ОХУ-д хөл хориог сунгаж байгааг дуулгасан юм. Мөн тэрээр Орос улсад шинэ коронавирусний оргил үе ирэх сард тохиохоор байгааг анхааруулжээ.
Ерөнхийлөгч Путин шинэ коронавирусний тархалт багатай бүс нутгуудад л хөл хориог сулруулах боломжтой гэдгийг хэлж байна. Гэхдээ тэрээр 5-р сар Орос улс дахь ковид-19-ийн эсрэг тэмцэлд шийдвэрлэх чухал нөлөөтэй гэдгийг мөн анхааруулсан юм. Манай хойд хөршид 93 мянга гаруй хүн ковид-19-ийн халдвар авч, 800 гаруй хүн нас бараад байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.