БНХАУ: Үндэсний Ардын конгрессын III чуулган болно

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын гурав дугаар чуулган 05-р сарын 22-нд эхлэхээр болсон байна. Хятад улс дахь “ковид-19” тархалт намжиж, аж амьдрал хэвийн байдалд шилжиж байгаа учраас Хятадын хууль тогтоох дээд байгууллагын ээлжит чуулганыг зохион явуулахад бэлэн гэж үзэж байна.
Хятадын Үндэсний Ардын Конгрессын Байнгын хорооны гишүүдийн ээлжит хурал энэ сарын 26-29-ны өдрүүдэд явагдсан байна. Энэхүү хурлаар Хятадын хууль тогтоох дээд байгууллагын гурав дугаарын чуулганыг ирэх сарын сүүлээр явуулах товыг ийнхүү гаргажээ. 13 дахь удаагийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 3-р бүгд чуулганыг 05-р сарын 5-нд зохион явуулах товтой байсан ч шинэ коронавирусний тархалтаас үүдэн хойшлуулаад байсан юм.
Энэ удаагийн чуулганаар ядуурлыг арилгах зорилт болон 14 дэх удаагийн 5 жилийн эдийн засгийн төлөвлөгөөг гаргах зэрэг чухал асуудлыг хэлэлцэх юм. Хятад улс 2020 онд ядуурлыг арилгана гэсэн томоохон зорилтыг тавиад байгаа юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.