Гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг уриалж байна

Гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг уриалж байна
Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээгээр зөвхөн энэ сарын 10-27-ны өдрүүдэд ой хээрийн дөрвөн түймэр гарч, шар өвс шатаасны улмаас гал алдсан 122 тохиолдол бүртгэгджээ. Үүний улмаас нийтдээ 105.5 га талбай түймэрт шатаад байна.
Ой хээрийн түймрийн шалтгааны 90-ээс дээш хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг тул иргэд дор бүртээ анхаарал болгоомжтой байвал энэхүү гамшгаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Тиймээс хаврын хуурайшилт ид эхэлсэн энэ үед ард иргэд та бүхэн хээр гадаа асаасан гал, шүдэнз, татсан тамхины иш, цогийг бүрэн унтрааж, халуун үнс нурмаа тусгайлан бэлдсэн таглаа бүхий сав, нүхэнд хийхээс гадна шар өвс шатаахгүй байж, гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

СЕХ-ноос 2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн батламжийг гардуулж өгч байна. 2020-04-30

Тавдугаар сард махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 2020-04-30

Ж.Ассанж: НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетэд хандсан захидал илгээжээ 2020-04-30

Д.Нямхүү: Халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй 2020-04-30

Нью-Йоркт олон арван цогцос бүхий ачааны машин олджээ 2020-04-30

Гэр, байшин, хашааныхаа гадуур түймрээс хамгаалах зурвас татаж хэвшихийг уриалж байна 2020-04-30

Арав гаруй жил ой санамжаа "алдсан" эр... 2020-04-30

ХӨСҮТ-д 150 ор бэлдэж, тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг хүлээж авахаар ажиллаж байна 2020-04-30

Алекс Фергюсон түүхэнд хамгийн шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдлээ 2020-04-30

КОВИД-19 Эхнэр, нөхөр хоёр бие биедээ халдаах эрсдэл хамгийн өндөр байна 2020-04-30

Цахим орчинд хувийн мэдээллээ хэрхэн хамгаалах вэ 2020-04-30