Ж.Ассанж: НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетэд хандсан захидал илгээжээ

Ж.Ассанж: НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетэд хандсан захидал илгээжээ

Цар тахлын үеэрх шоронгийн нөхцөл байдалтай холбогдуулан “WikiLeaks” цахим хуудсыг үндэслэгч Жулиан Ассанж, Каталонийн улс төрчид болон өөр хэд хэдэн хоригдол НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Мишель Бачелетэд хандсан захидал илгээжээ.

“Цар тахал дэгдэж буй энэ үед хоригдлуудыг шоронд байлгах нь тэдний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах өндөр эрсдэлийг дагуулж байна” гэж захидалд дурдсан байна.

Түүнчлэн хорих газрын эрүүл ахуйн нөхцөл байдал тааруу, эрүүл мэндийн нөөц боломж дутагдалтай байгааг болон шоронгуудад ял эдэлж буй хүмүүсийг хэтэрхий олноор нь байлгаж байгаад онцгой анхаарал хандуулж байгаагаа тэд илэрхийлжээ.

Захидалд гарын үсэг зурсан хүмүүсийн дунд Ж.Ассанжаас гадна 2017 онд Испаниас салан тусгаарлах эсэхийг шийдэх бүх нийтийн санал асуулга явуулах ажлыг зохион байгуулахад оролцсон хэмээн буруутгагдан, ял эдэлж буй Каталонийн Засгийн газрын зарим гишүүн болон өөр улс оронд ял эдэлж буй идэвхтнүүд багтсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.