АН-ынхан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-той хамтарч ажиллана

АН-ынхан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-той хамтарч ажиллана

Ардчилсан нам,  “Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-той хамтран ажиллахаар боллоо. Ардчилсан намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү, баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр нар өнөөдөр /2020.04.30/  хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.

Ингэснээр баялаг бүтээгчид Ардчилсан намтай  нэгдэж ажиллах боломж бүрдэж байгаа юм.“Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо”-нд бизнес эрхлэгчид тулгамдсан асуудлаа илэрхийлж,  нэгдэж ажилладаг. Тиймээс ч ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчид 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүлсэн.  Ардчилсан нам тэдний саналыг мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан байна.

Одоогоор  Монгол Улсын хэмжээнд баялаг бүтээгчид нэг сая гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Тиймээс тэдэнд бодит дэмжлэг хэрэгтэй байгааг энэ үеэр онцолж байлаа. Эрх баригчид өнгөрсөн жилүүдэд ЖДҮ эрхлэгчдийн боломжийг булааж, ажлын байр нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд  оновчтой бодлого хэрэгжүүлээгүй. Тэгвэл Ардчилсан нам бизнес эрхлэгч, ЖДҮ эрхлэгч, баялаг бүтээгчдийг бодитоор дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх  бодлогыг мөрийн хөтөлбөртөө тусгажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

С.Эрдэнэ: АН-ын мөрийн хөтөлбөрийн гол санаа бол өрхийг дэмжих өсөлтийн бодлого юм 2020-04-30

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 1 000 303 болжээ 2020-04-30

Шүүхээс М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээлээ 2020-04-30

Ковид-19 халдварт цар тахлаас хамгаалах дадлага сургуулилалтыг зохион байгуулна 2020-04-30

Их Британийн эмнэлгүүдэд “Covid-19”-ийн эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлсэн бөгөөд туршилтад 8000 гаруй өвчтөн оролцож байна. 2020-04-30

АН-ынхан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-той хамтарч ажиллана 2020-04-30

“Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөг зохион байгуулна 2020-04-30

Хүнсний бүтээгдэхүүний хадгалах нөхцлийг бүрэн хангаагүй зөрчилд арга хэмжээ авлаа 2020-04-30

Монгол эмэгтэйчүүдийг хүчиндсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ хоёр дахь өдрөө шүүж байна 2020-04-30

Ж.Батзандан: Ямаанд 5000 төгрөг өгөх тогтоолын төслийг баталсан нь сонгуульд зориулсан ажиллагаа 2020-04-30

МОНГОЛ БАНК:Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна 2020-04-30