МОНГОЛ БАНК:Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна

МОНГОЛ БАНК:Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна

 

Банкны салбарын зээлийн үлдэгдэл гуравдугаар сарын байдлаар 17 их наяд төгрөг болж, үүний 15.1 их наяадыг төгрөгийн зээл, 1.9 их наяадыг гадаад валютын зээл эзэлж байна. Зээлийн үлдэгдэл гуравдугаар сард өмнөх сараас 1.2 хувиар, өмнөх оны мөн үеэс 2 хувиар буурчээ. Нийт зээлийн үлдэгдлийн 19 хувийг цалин тэтгэврийн, 17 хувийг худалдааны, 12 хувийг үл хөдлөхийн зээл эзэлж байна. 

Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна

Банкны салбар дахь чанаргүй зээлийн хэмжээ өмнөх сараас 9 тэрбум төгрөгөөр буурч, нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хэмжээ 10.7 хувьтай тэнцэж байна. Хугацаа хэтэрсэн зээл гуравдугаар сард өмнөх сараас 120 тэрбум төгрөгөөр өсөж, нийт зээлд эзлэх хэмжээ 6.7 хувьтай тэнцэж байна. Үүнд боловсруулах үйлдвэр, барилга, уул уурхайн олборлох салбарын хугацаа хэтэрсэн зээл нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Төлбөрийн тэнцэл 350 сая ам.долларын алдагдалтай гарч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болжээ

Урсгал дансны тэнцэл эхний гурван сард 750 сая ам.долларын алдагдалтай гарсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 370 орчим ам.доллараар өсжээ. Үүний гол шалтгаан нь экспортын орлого буюу барааны худалдааны тэнцэл 740 орчим сая ам.доллараар буурч, 273 сая ам.долларын алдагдалтай гарсан нь нөлөөлжээ.

Санхүүгийн дансны тэнцэл өмнөх онтой харьцуулахад ашиг нь 146 сая ам.доллароор буурч, 412 сая ам.долларын ашигтай гарсан байна. Ингээд урсгал данс болон санхүүгийн дансны тэнцлийн нийлбэр дүн буюу нийт төлбөрийн тэнцлийн хэмжээ гуравдугаар сарын байдлаар 350 сая долларын алдагдалтай гарч, гадаад валютын нөөц 4.1 тэрбум ам.доллар болжээ. 

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 94 хувийг Оюу Толгойн хөрөнгө оруулалт эзэлж байна

Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эхний гурван сарын байдлаар 458 сая ам.доллар байгаа бөгөөд үүний 94 хувийг Оюу Толгой төслийн хөрөнгө оруулалт эзэлж байна. 

Гадаад өр 2018 оныхоос 2 тэрбум ам.доллараар нэмэгджээ

2019 оны эцсийн байдлаар Монгол Улсын гадаад өр 30.7 тэрбум ам.доллартай тэнцэж байна. Энэ нь 2018 оны эцсийн дүнгээс 2 тэрбум ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт юм. Өр ийнхүү өссөний гол шалтгаан нь ГШХО-ын зээл 1.1 тэрбум доллар, Засгийн газрын гадаад хөнгөлөлттэй зээл 622 сая ам.долароор нэмэгдсэнтэй холбоотой байна. 

Банкуудын зээлийн шалгуур чангарчээ

Монголбанкнаас арилжааны банкуудад хийсэн түүвэр судалгаагаар банкууд өнгөрсөн сард иргэд, ААН-д олгох зээлийн шалгуураа бага зэрэг чангалж, нөхцөлөө хэвээр хадгалжээ. Ирэх нэг сарын хугацаанд ААН-үүдэд олгох зээлийн шалгуураа мөн чангалж, иргэдэд олгох зээлийн шалгуураа өөрчлөхгүй гэжээ. Томоохон банкууд зээлийн эрэлт буурна гэж төсөөлж байгаа бол харин жижиг дунд банкууд зээлийн эрэлт нэмэгдэнэ гэсэн төсөөлөлтэй байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АН-ынхан "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-той хамтарч ажиллана 2020-04-30

“Хуульчийн Про Боно өдөр-2020” өдөрлөг зохион байгуулна 2020-04-30

Хүнсний бүтээгдэхүүний хадгалах нөхцлийг бүрэн хангаагүй зөрчилд арга хэмжээ авлаа 2020-04-30

Монгол эмэгтэйчүүдийг хүчиндсэн МАЛАЙЗЫН ЦАГДААГ хоёр дахь өдрөө шүүж байна 2020-04-30

Ж.Батзандан: Ямаанд 5000 төгрөг өгөх тогтоолын төслийг баталсан нь сонгуульд зориулсан ажиллагаа 2020-04-30

МОНГОЛ БАНК:Чанаргүй зээл нийт зээлийн 10.7 хувийг эзэлж байна 2020-04-30

Цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх багц арга хэмжээний талаар танилцууллаа 2020-04-30

Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчлийг илрүүлжээ 2020-04-30

Бүртгэлээ бүрэн баталгаажуулсан 600 мянган иргэний ногдол ашиг маргааш дансанд нь орно 2020-04-30

Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа 2020-04-30

БНХАУ-ын сар судлах төхөөрөмж 448 орчим метр аялжээ 2020-04-30