БНХАУ-ын ГХЯ: Хятад улс вирусний хамсаатан биш, хохирогч

БНХАУ-ын ГХЯ: Хятад улс вирусний хамсаатан биш, хохирогч

АНУ-ын дайсан бол Хятад улс биш, харин вирус гэдгийг ойлгох ёстой гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мэдэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп коронавирус Уханийн лабораторид бий болсон гэх хувилбарыг Вашингтон үгүйсгэхгүй гэж нэг бус удаа мэдэгдэж цар тахлыг санаатайгаар дэгдээсэн нь нотлогдвол Бээжинд хүлээлгэх хариуцлагын хувилбаруудыг судалж байна гэж Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа сүрдүүлжээ.

Гэн Шуан үүний хариуд “Хариуцлагын асуудлын хувьд вирус нь бүх хүн төрөлхтний нийтийн дайсан гэж нэг бус удаа ярьсан. Хятад улс нь вирусний хамсаатан бус, хохирогч тал” гэж мэдэгджээ.

Түүний хэлснээр, эрүүл мэндийн салбарын дэлхийн хямралын өмнө олон улсын хамтын нийгэмлэг нэгдэж, хамтын хүчээр асуудлыг даван туулах учиртай. Хятад улс халдварт өвчин дэгдсэнээс хойш нээлттэй бодлого баримталж, бүхий л мэдээллээ хуваалцаж байсан гэж тэрбээр онцолжээ.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 3195816 хүн халдварласнаас 972715 өвчтөн эдгэрч, 227648 хүн нас баржээ. Халдвар авсан болон нас барсан хүний тоогоор АНУ тэргүүлж байна. Тус улсад нийт 1039909 халдварын тохиолдол бүртгэгдэж, 60967 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

КОВИД-19 | Швейцарт эмээ, өвөө нар ач зээгээ тэврэхгүй байх шинэ журам гаргалаа. 2020-04-30

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээллээр нэг өдөрт хамгийн олон буюу 7099 тохиолдол бүртгэгдлээ 2020-04-30

Сангийн сайд эдийн засгийг сэргээх II шатны хөтөлбөрөө танилцууллаа 2020-04-30

АНУ-д коронавирустэй хоригдол эмэгтэй хүүхэд төрүүлээд энджээ 2020-04-30

Хүний эрхий форумаас УИХ-ын даргад санал хүргүүллээ 2020-04-30

БНХАУ-ын ГХЯ: Хятад улс вирусний хамсаатан биш, хохирогч 2020-04-30

Биокомбинатыг шинэчлэх 57 сая ам.долларын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа 2020-04-30

Орон нутагт улстөржилтийг таслан зогсоож, төсвийн эрх мэдэл олгоно 2020-04-30

Эрдэмтэд нас барах эрсдэлийг нэмэгдүүлдэг өвчнийг нэрлэжээ 2020-04-30

Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоц 20.40 цагт буулаа 2020-04-30

БНХАУ-ын эрх баригчид ирэх сард дэлхийн дээвэр гэгддэг Эверест оргилын өндрийг дахин хэмжинэ 2020-04-30