Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоц 20.40 цагт буулаа

Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн  онгоц 20.40 цагт буулаа

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр 20.40 цаг орчим Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгийн онгоц "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.

Тус онгоцоор 273 хүн долоон улсаас Сөүлээр дамжин ирж байгаа юм.

Тэд шинэ төрлийн коронавирусний шинжилгээ өгч, 21 хоног тусгаарлагдана.

Маргааш буюу тавдугаар сарын 01-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн 271 иргэнийг эх орондоо авчирах бол тавдугаар сарын 02-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирнэ.

Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхэдтэй, жирэмсэн гэсэн үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт, оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг энэ удаагийн нислэгт хамруулжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.