Ялалтын туг мандсан өдрүүд

Дэлхийн II дайны ялалтын 75 жилийн ой энэ онд тохиож буй. 1945 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-нд Зөвлөлтийн цэргийн буудлагын 150-р дивизийн түрүүч Егоров, Кантария нар Германы Рейхстаг дээр аугаа ялалтын тугийг өргөн мандуулсан юм.
Ялалтын туг орой дээр нь намиран шатаж буй Рейхстагийн гэрэл зургууд 1945 оны 5 дугаар сарын 3-нд Москвагийн “Правда” сонин гарчээ. Тэр үед Берлинд тулалдаан үргэлжлэн, Рейхстагт фашистын тусгай анги, нэгтгэлийн хэсгүүд буудалцсаар байв.
Рейхстаг дээр мандуулсан ЗХУ-ын туг нь нацизм бүрэн ялагдсаны билэгдэл болжээ. Ялагдсан Германы нийслэлд улан туг мандуулах санааг анх И.В.Сталин 1944 оны 11 дүгээр сарын 6-нд болсон Октьябрийн баярын хуралдаан дээр гаргаж байв. Улмаар уг тугийг 1945 оны 6 дугаар сарын 24-нд Москвагийн Улаан талбайд болсон ялалтын баярын парадад Берлинээс авчран мандуулжээ
Эх сурвалж https://www.montsame.mn/mn/read/224052
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.