Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ

Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон олон монгол иргэдийн өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу өчигдөр /2020.04.30/ орой Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр долоон улсаас 278 иргэн эх орондоо ирлээ.

Тэдний дунд өндөр настан болон асран хамгаалагчтай 29, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 43, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, оюутан 41, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 95, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 52 хүн байжээ. 

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв 113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Зүчи”, “Корпорэйт” зочид буудал болон “Сэлбэ ресорт” амралтын газарт байрлуулж, 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын ажиллах цагийг сунгав 2020-05-01

Дональд Трамп коронавирусийг Хятадын Ухань хотын лабораторид гарган авсан гэж хэлж болох мэдээлэл байгаа гэж мэдэгджээ. 2020-05-01

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусний халдвар авсан гэдгээ мэдэгджээ. 2020-05-01

Ялалтын туг мандсан өдрүүд 2020-05-01

Коронавирусний талаарх баримтууд 2020-05-01

Тусгай үүргийн онгоцоор 7 улсаас 278 иргэн эх орондоо ирлээ 2020-05-01

“Тавантолгой” ХК нэгж хувьцаанд 821 төгрөг тараана 2020-05-01

Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал нас уртасна хэмээжээ. 2020-05-01

Ажилгүй болсон иргэд ажлын багаж хэрэгслээ ЖАГСААЖ байна 2020-05-01

Унгарын гадаад хэргийн сайдтай цахим хурал хийлээ 2020-05-01

Ипотекийн зээл олголтыг өсгөж, төрийн тусгай албан хаагчдад онцгой нөхцөлтэйгээр Буянт-Ухаа хорооллын орон сууцнаас олгохоор болсон. 2020-05-01