Д.Нямхүү: Сөүлээс ирсэн 281 зорчигчийн нэгээс коронавирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар өнөөдрийн /2020.05.02/ ээлжит мэдээллээ өгч байна.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 281 зорчигчид шинжилгээ хийхэд 280 хүнд илрээгүй, нэг хүнд коронавирус илэрлээ. Улсын хэмжээнд нийт дөрвөн лабораторид 350 хүнд шинжилгээ хийхэд, сая хэлсэн нэг тохиолдол илэрлээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээ, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид хийгдсэн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй гэж Д.Нямхүү захирал мэдэгдлээ.
Өчигдөр Франкфуртын нислэгээр явах гэж байгаа хүнээс коронавирус илэрлээ гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл үүнийг худлаа ташаа мэдээлэл гэлээ. Бид өдөр бүр 11.00 цагаас үнэн бодит мэдээллийг та бүхэнд өгдөг. Тэгэхэд ийм ташаа мэдээлэл өглөө. Үүнийг тайлбарлах юм бол энэ хүний биед эсрэг бие үүссэн гэсэн үг. Өмнөх мэдээллүүдээр тайлбарлаж байсан. Тэр хүн коронавирусээр хөнгөн байдлаар өвчлөөд, эдгэхэд тухайн хүний биеээс коронавирус гарч явахдаа тэмдгээ үлдээгээд, эсрэг бие үүсгэсэн гэсэн үг гэлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.