Б.Жонсон, К.Симондс нар хүүдээ нэр хайрлажээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон, түүний сүйт бүсгүй Кэрри Симондс нар саяхан төрсөн хүүдээ Уилфред Лори Николас Жонсон хэмээх нэр хайрласан байна.
“Бид өөрсдийн өвөө болон Б.Жонсоныг эмчилсэн эмч нарт хүндэтгэл үзүүлэн энэхүү нэрийг сонгосон” гэж К.Симондс “Instagram” хуудсандаа бичээд, хүүгээ тэвэрсэн зургийнхаа хамт нийтэлжээ.
Мөн К.Симондс Лондон хотын “University College” эмнэлгийн хамт олонд талархал илэрхийлээд, би маш их аз жаргалтай байна хэмээн бичсэн байна.
Б.Жонсон коронавирусний халдвар авсны улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтээд гарсны дараахан түүний сүйт бүсгүй амаржсан юм.
Б.Жонсон хүүхэд асрах амралт авна хэмээн өмнө нь ярьж байсан боловч цар тахалтай тэмцэж буй үед ийм шийдвэр гаргахгүй ажээ. Тэрбээр энэ оны сүүлээр хүүхэд асрах “богино” амралт авах төлөвтэй байна гэж Даунинг-Стрит мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.